Өчигдөр 570 хүнээс коронавирус илэрч, хоёр хүн нас баржээ

Өчигдөр 570 хүнээс коронавирус илэрч, хоёр хүн нас баржээ

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр 570 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 19 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 339 нь Улаанбаатар хотод, 212 нь орон нутагт бүртгэгджээ.

Харин орон нутгаас хамгийн олон буюу 29 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр иргэн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1994 хүн эндээд байна. Одоогоор халдвартай 2843 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 25 хүний биеийн байдал нэн хүнд байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 5353 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн нийт хүн амын 28.5 хувь нь буюу 926 184 хүн нэмэлт тунд хамрагдаад байна.