ТОДРУУЛГА: Монгол улсаас гадаад руу зорчсон хоёр иргэнээс "омикрон" илэрсэн гэдэг ХУДАЛ мэдээлэл

ТОДРУУЛГА: Монгол улсаас гадаад руу зорчсон хоёр иргэнээс "омикрон" илэрсэн гэдэг ХУДАЛ мэдээлэл

Сүүлийн 24 цагийн байдлаар /2022.01.06/ манай улсад нийт 795 коронавирусийн тохиолдол батлагдсан.

Тэгвэл зарим хэвлэлээр өчигдөр /2022.01.05/ "Монгол Улсаас гадаад улс руу зорчсон хоёр иргэнээс омикрон халдвар илэрч, тус улсад тусгаарлагдаад байна. Дээрх иргэд нь Монголд байх хугацаандаа олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцсон гэх бөгөөд дархлаажуулалтын гурван тунд хамрагдсан” гэх мэдээлэл яваад байгаа юм.

Иймд бид Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодруулахад, “Тийм тохиолдол гараагүй. Худал мэдээлэл. Монгол улсаас гадаад улсад зорчсон иргэдээс Ковид-19 эерэг илэрвэл ХӨСҮТ лүү мэдээлэгддэг. Харин 2021 оны арванхоёрдугаар сарын 20 өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон Монгол иргэн эерэг гарсан мэдээлэл ирсэн байна. Монгол хоёр иргэн гадаадад зорчиж тэднээс омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа” гэсэн хариултыг өглөө.