С.Энхболд: Манай улсаас гадаад руу очоод "омикрон" илэрсэн гэх хоёр иргэн замаасаа халдвар авсан байх боломжтой

С.Энхболд: Манай улсаас гадаад руу очоод "омикрон" илэрсэн гэх хоёр иргэн замаасаа халдвар авсан байх боломжтой

Өнөөдөр /2022.01.06/ Монгол Улсаас гадаад улс руу зорчсон хоёр иргэнээс омикрон халдвар илэрч, тус улсад тусгаарлагдаад байна гэх мэдээлэл явах болсон.

Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд,  "Өнгөрөгч 2021 оны 10, 11, 12 дугаар сарын 100 сорьцыг Япон улс руу илгээсэн. Үүнээс 16 сэжигтэй тохиолдол илэрч, харин арван иргэний сорьцод урьдчилсан байдлаар омикрон илэрсэн. Гэхдээ эцсийн хариу биш. Баталгаажуулах шинжилгээ гарсны дараа албан ёсоор мэдээлнэ. Харин өнөөдрийн гарсан мэдээллийн хувьд дараах хоёр иргэн нь нэг нь арванхоёрдугаар сарын 20-ны нислэгээр Лондон очсон. Ингэхдээ тэрбээр шууд Монголоос очоогүй транзит хийсэн. Иймд түүнийг замдаа халдвар авсан уу үгүй юу гэдгийг тогтоох боломжгүй. Солонгост очсон иргэний тухайд тэнд оршин суудаг. Тусгаарлалтад байх хугацаанд нь илэрсэн. Онгоцны буудлаас халдвар аваад тусгаарлалтад орсон уу гэдгийг мөн тогтоох боломжгүй" гэлээ.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө