Коронавирусийн халдвар огцом нэмэгдэж байгаатай холбоотой эмнэлгийн орны ачаалал хоёр дахин нэмэгджээ

Коронавирусийн халдвар огцом нэмэгдэж байгаатай холбоотой эмнэлгийн орны ачаалал хоёр дахин нэмэгджээ

Өчигдөр /2022.01.06/ Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өгсөн.

Тус мэдэгдэлд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлэхдээ, "Шинэ оноос өмнө халдварын тоо өдөрт 200 хүртэл тохиолдол батлагдаж байсан бол он гарснаас хойш 400-500 болтлоо хурдацтай огцом нэмэгдэж байна. Тэр хэрээр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа юм. Өдөрт л 40-50 өвчтөн хэвтэн эмчлүүлэхээр ирж байна. Удахгүй сар шинийн баяр болно. Үүнээс болж мөн халдвар хамгааллын дэглэм алдагдаж, дахин хэрээр халдварын тоо ихсэх эрсдэл өндөр байна. Тиймээс иргэд олон хүн бөөгнөрсөн газраар аль болохгүй явахгүй байх, зай барих, амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ алдахгүй сахихыг зөвлөж байна" гэлээ.