ЭМЯ: Омикрон хувилбар илэрсэн тохиолдолд зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийхийг зөвлөж байгаа

ЭМЯ: Омикрон хувилбар илэрсэн тохиолдолд зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийхийг зөвлөж байгаа

Өнөөдөр /2022.01.07/ ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар дэлхий улс орнууд болон дотоодын халдварын талаар мэдээлэл өглөө.

Тус мэдээлэлд, “Манай улсад вакцинжуулалт өндөр хувьтай явж байна. Гэсэн хэдий ч халдвараар гэр бүлийн нэг гишүүн өвдөхөд өөр нэг гишүүн авах тохиолдол их байна. Одоогоор тусгаарлалтад байгаа хүмүүст шинж тэмдэг илрэхгүй байгаа тохиолдолд 5-6 хоногийн дараа шинжилгээ өгөх шаардлагагүй ажилдаа орж болно. Ойрын үед дэлхий дахинд “Дахин халдвар авч байгаа тохиолдол 5 дахин нэмэгдсэн байна” Иймд манай улсын иргэд вакциндаа хамрагдахыг уриалж байна.

Өнөөдрөөс иргэд дөрөвдүгээр тундаа хамрагдах нөхцөл бүрэн бүрдсэн. Харин дэлхийн улс орнууд омикрон хувилбар туссан тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хийх зөвлөмжийг өгч байгаа. Халуурсан бол халууныг л буруулах, ханиаж байгаа бол ханиадыг дарах зүйл хийнэ гэсэн үг. Сүүлийн гурван сарын байдлаар манай улсад 109 нислэг ирсэн. Үүний 54-д нь зөөвөрлөгдсөн тохиолдол гарсан байгаа юм. Энэ нь 2 нислэг тутмын нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол авчирсан гэсэн үг. Нийт 232  хүнээс халдвар илэрсэн бол үүний 104 нь хилийн шугамд эхний байдлаар илэрсэн. Үлдсэн 128 нь гэрийн тусгаарлалт эсвэл тусгаарлах байранд байх хугацаанд давтан шинжилгээгээр илэрсэн байна” гэжээ.