Ц.Билэгтсайхан: Энхийг сахиулагчдаас 10, Бангкок, Туркээс ирсэн хоёр иргэний сорьцоос Омикрон хувилбар илэрсэн

Ц.Билэгтсайхан: Энхийг сахиулагчдаас 10, Бангкок, Туркээс ирсэн хоёр иргэний сорьцоос Омикрон хувилбар илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан вирусийн геномыг тогтоох шинжилгээгээр нийт 12 сорьцод Омикрон хувилбар илэрсэн талаар хэлэв.

Тэрбээр “Хувилбарын тандалтын мэдээллээр, ХӨСҮТ болон ДЭМБ нь Австралийн сангийн дэмжлэгтэйгээр вирусийн бүрэн геномын дараалал тогтоох технологийг 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн нутагшуулсан. Хувилбарын тандалтын шинжилгээг бид PCR, NJS  шинжилгээгээр хийдэг. Эдгээр тандалтаар альфа болон дельта, S генийн алдагдлыг тодорхойлдог.

ДЭМБ-аас Омикрон хувилбарын сэжигтэй болон магадлалтай, батлагдсан тохиолдол гэж ангилж байгаа. Сэжигтэй гэдэг нь ойрын хавьтлууд магадлалтай гэдэг нь РCR-ын шинжилгээгээр S генийн алдагдалтай сорьцыг хийдэг.

Вирусийн геномыг тогтоох шинжилгээгээр нийт 12 сорьцод Омикрон хувилбар батлагдлаа. Тодруубал, Энхийг сахиулагчдаас 10 сорьц, Истанбул-Улаанбаатарын нислэгээс 1, Бангкок-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэний сорьцоос илэрсэн" гэв.