УОК: Манай улсад “Фпайзер” болон “Синофарм” вакцины 2,8 сая тун нөөц байна

УОК: Манай улсад “Фпайзер” болон “Синофарм” вакцины 2,8 сая тун нөөц байна

УОК-оос өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэр, хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Манай улсад “Фпайзер” болон “Синофарм” вакцины 2,8 сая тун нөөц байна. Мөн хүүхдүүдийн вакциныг оруулж ирэх асуудлыг холбогдох албаныхан судалж байгаа. Цаашдаа бага насны хүүхдүүдийн вакциныг худалдаж авах чиглэлээр ажиллах болно.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг бид аль болох хамтын хүчээр даван гарах ёстой. Ялангуяа хоёрдугаар сарын эхэн буюу Цагаан сарын баяраар халдварын оргил үе таарч байгаа тул өнгөрсөн долоо хоногийн Засгийн газраас төрийн болон хамт олны золголтыг хийхгүй байх, аль болох гэр бүлийн хүрээнд цомхон хийхийг уриалсан” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: