ТОДРУУЛГА: Дотоодод "Омикрон" илэрсэн ч гадаадаас ирж буй иргэдийг тусгаарласан хэвээр байна

ТОДРУУЛГА: Дотоодод "Омикрон" илэрсэн ч гадаадаас ирж буй иргэдийг тусгаарласан хэвээр байна

Өнгөрсөн 11 дүгээр сарын 26-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдсэн. Улмаар УОК хуралдан Омикрон бүртгэгдсэн улсуудаас ирсэн иргэдийг гурван хоног тусгаарлах шийдвэр гаргасан.

Гэвч өнгөрсөн Баасан гараг/2022.01.06/-т гадаадаас ирсэн 12 иргэний сорьцод Омикрон хувилбар илэрсэн гэдгийг ЭМЯ мэдээлсэн. Мөн өнгөрсөн ням гараг/2022.01.09/-т салбарын сайд мэдээлэл хийж дотоодод Омикроны таван тохиолдол батлагдсан талаар мэдэгдсэн билээ. Нэгэнт дотоодод “Омикрон” хувилбар бүртгэгдсэн тул гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах үйл ажиллагаа цаашид үргэлжлэх үү гэдэг асуулт гарч байна.

Бид энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодруулахад “Энэ асуудлаар УОК ойрын үед хуралдаж тодорхой шийдвэр гаргана. Гол асуудал нь гадаадаас ирж буй бараг арван хүний нэгээс нь халдвар илэрч байна. Энэ хүмүүсийг гэрээр тусгаарлах хэцүү. Тэгэхээр хуралдаанаар тодорхой шийдвэр гарна” гэв.