Коронавирусийн халдвар авч өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлэгдэж буй иргэдэд 160 мянган төгрөгийн эмийн багцыг өгч байсан. Тэгвэл хоёр дахь удаагаа халдвар авсан иргэдэд тус эмийн багцыг олгохгүй болсон талаар иргэд болон эх сурвалжууд мэдээлээд байгаа юм.
Үүнтэй холбогдуулаг ЭМДЕГ-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, “ЭМДЕГ-аас Коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдэгдэж байна. Хэрвээ танд ЭМДЕГ-ын санхүүжилтээс шалтгаалан эмийн багц олгохгүй гэсэн мэдээлэл өгсөн ӨЭМТ байгаа бол бидэнд мэдэгдэнэ үү” гэсэн байна.