ЭМЯ: Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1818 тохиолдол батлагдаж, ХОЁР иргэн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1818 тохиолдол батлагдаж, ХОЁР иргэн эндлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 1818 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 1227
  • Орон нутагт 565
  • Зөөвөрлөгдсөн 26 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 4781 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 1253
  • хүндэвтэр 2873
  • хүнд 618
  • нэн хүнд 37 хүн байна.

Мөн хугацаанд хоёр иргэн коронавирусийн улмаас нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 2003 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.