Дорнод аймагт хөл хорио тогтоогоогүй

Дорнод аймагт хөл хорио тогтоогоогүй

Өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Дорнод аймагт 14 хоногийн хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан тухай мэдээлэл гарсан.

Тэгвэл тус аймгийн ЗДТГ-аар албан ёсоор тайлбар хийж, мэдэгдэл гаргажээ. Тодруулбал “Дорнод аймгийн Онцгой комиссоос хөл хорио тогтоох болон зорчигч тээврийн хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдэгдэж байна. Харин коронавируст халдвар болон тус халдварын ОМИКРОН хувилбараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эмнэлэгт ирэх ачааллыг бууруулах зорилгоор зарим нэгэн хязгаарлалтын арга хэмжээг 15 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлэхээр тогтсон.

Үүнд;

  1. Төрийн байгууллагуудаас олон нийтийг хамруулсан уулзалт, цуглаан, шагнал гардуулах арга хэмжээг нэгдүгээр сарын 12-27-ний өдрийг хүртэлх 15 хоногийн хугацаанд хязгаарлах
  2. Бөөгнөрөл үүсгэх олон нийтийг хамруулсан соёл урлаг, спортын арга хэмжээг дээрх хугацаанд хязгаарлах
  3. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд оройны 22.00 цаг хүртэл ажиллах, мөн Сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийнхаа иргэдэд уриалсан болно” гэсэн байна.



Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө