Увс аймаг ирэх сарын 10-ны өдрийг хүртэл хязгаарлалт тогтоов

Увс аймаг ирэх сарын 10-ны өдрийг хүртэл хязгаарлалт тогтоов

Коронавирусийн омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа тул удахгүй болох цагаан сарын баярыг цомхон хүрээнд тэмдэглэхийг Засгийн газраас уриалж буй. Энэ хүрээнд зарим аймаг тодорхой хязгаарлалтуудыг тогтоож эхэлсэн бололтой.

Тухайлбал, Увс аймгийн Онцгой комисс хуралдаж, ирэх хоёрдугаар сарын 10 хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00 цагаас 18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00 цагаас 22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Мөн сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө