Б.Болдсайхан: “Зүрх мартахгүй” төсөл түр хугацаанд зогсох нь. Уучлаарай

Б.Болдсайхан: “Зүрх мартахгүй” төсөл түр хугацаанд зогсох нь. Уучлаарай

Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан өнгөрсөн оны тавдугаар сард “Зүрх мартахгүй” төслийг санаачлан эхлүүлсэн билээ. Тэгвэл ачаа тээврийн саатлын улмаас төсөл түр хугацаанд зогсохоор болжээ.

Энэ талаар Б.Болдсайхан эмч өөрийн цахим хуудастаа “Уучлаарай. Сонгдо “Зүрх мартахгүй” төсөлд өдөр бүр хоёр хагалгаа орж байсан. Биднээс хамаарахгүй: Хиймэл уушги, зүрхний ком өгдөг компанийн ачаа тээвэр саатсан тул энэ долоо хоногт 10 нярай, ирэх долоо хоногт 20 кг-аас дээш 10 хүүхэд хагалгаанд ороод түр зогсох нь ээ. Уучлаарай” гэжээ.