ЭМЯ: Улсын хэмжээнд 2279 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас барав

ЭМЯ: Улсын хэмжээнд 2279 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2279 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 1752 нь Улаанбаатарт
  • 516 нь орон нутагт батлагдсан бол 11 нь зөөвөрлөгдөн орж иржээ. 

Одоогоор халдварын улмаас 5390 хүн эмнэлэгт, 17,027 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2006 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.