Н.Уртнасан сайд нисдэг тэрэг хөлөглөж, Нийслэлийн "утаатай хар цэг"-ийг заан, тус газарт албаныхан шалгалт хийхээр болжээ

Н.Уртнасан сайд нисдэг тэрэг хөлөглөж, Нийслэлийн "утаатай хар цэг"-ийг заан, тус газарт албаныхан шалгалт хийхээр болжээ

Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол өмнөх жилүүдтэй харьцуулбал маш их байгаа талаар иргэн бүр ярьж байна.

-УТААНЫ АСУУДЛАА ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ Н.УРТНАСАН НАРЫН САЙДУУДЫГ АЖЛАА ӨГӨӨРЭЙ ГЭЖ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХЭЛЖЭЭ-

Иймд өнгөрөгч Лхагва гараг /2022.01.12/-т болсон Засгийн газрын хуралдааны үеэр “Шахмал түлш”-ний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыгБОАЖЯ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд С.Тавинбэх, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт үүрэг болгосон гэх албаны мэдээлэл гарсан.

Тэгвэл Засгийн газрын тус хуралдааны үеэр “Утааны асуудлыг шийдэж чадахгүй бол Н.Уртнасан, С.Тавинбэх зэрэг сайдуудыг ажлаа өгөөрэй” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ. Мөн энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан, “Би нийслэлд ажиллаж байхад утаа ийм байгаагүй, учир нь бүх байгууллагатай би уяалдаж ажилладаг байсан” гэх утгатай зүйлийг ярьж, өөрийгөө өмөөрсөн хандлага үзүүлж байжээ.

-БОАЖ-ЫН САЙД Ц.УРТНАСАН БЯМБА ГАРАГТ УЛААНБААТАР ХОТЫГ АГААРААС ТАНДАНА-

Иймд өчигдөр /2022.01.12/ БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд С.Тавинбэх нар Улаанбаатар хотын гэр хорооллын зарим газруудаар явж, түлшний чанар, хэрэглээний талаар иргэдтэй уулзсан нь энэ байж. Харин энэ үеэрээ БОАЖ-ын сайд Н.Уртнасан, “Улаанбаатар хотын утааны голомт болоод байгаа газруудад бид дрон нисгэж, тухайн утааг үүсгээд байгаа айлууд шахмал түлш хэрэглэж байна уу эсвэл түүхий нүүрс зэрэг өөр зүйл хэрэглэсэн байн уу гэсэн цуврал шалгалтуудыг хийж учир шалтгааныг зөв олно” гэж мэдэгдсэн.

Тэгвэл маргааш /2022.01.15/ өглөө 07:00 цагийн орчимд БОАЖ-ын сайд Н.Уртнасан нарын албаны хүмүүс нисдэг тэрэг хөлөглөн Буянт-Ухаагаас хөөрч Улаанбаатар хотын агаарын нөхцөл байдлыг дээрээс нь харж, хар утаатай цэгүүдийг зааж, тус газарт нь албаны хүмүүс хяналт шалгалт хийхээр тогтжээ.