ЭМЯ: Манай улсад халдварын дөрөв дэх давлагаа эхэлж байна

ЭМЯ: Манай улсад халдварын дөрөв дэх давлагаа эхэлж байна

ЭМЯ өнөөдөр /2022.01.14/  коронавирусийн ээлжит цаг үеийн мэдээлэл өглөө.

Үүнд, “Сүүлийн долоо хоногт ковид 19 тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгааг та бүхэн харж байгаа. Манай улсад коронавирусийн дөрөв дэх давлагаа эхэлсэнтэй холбогдуулан иргэд тайван байдлаа алдахгүй байх хэрэгтэй. Хэрэв иргэдэд халдварын шинж тэмдэг илэрвэл тайван байж, шинж тэмдгийн эмчилгээгээ хийж байх нь чухал. Томуугийн шинж тэмдэг болох нус гоожих, хамар битүүрэх, хуурай ханиалгаж, хоолойн хөндүүрлэх, цэртэй ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл Омикрон хувилбараас халдварласан байна гэж үзнэ. Харин  өвөрмөц эмчилгээ хийлгээд байх нээх шаардлагагүй. Эрсдэлтэй бүлэг гэж бий. Энд 12-оос доош насны хүүхдүүд багтана. Мөн өндөр настай хүмүүс вакцин хийлгэсэн ч дархлаа бүрэн тогтох магадлал бага. Иймд анхан шатны эмнэлэг маань эдгээр эрсдэлтэй бүлэг дээр анхааран шуурхай ажиллах хэрэгтэйг анхааруулж байна” гэв.