Манай улсад нийт халдварын 70 гаруй хувийг "Омикрон" хувилбар эзэлж байна

Манай улсад нийт халдварын 70 гаруй хувийг "Омикрон" хувилбар эзэлж байна

ЭМЯ өнөөдөр /2022.01.14/  коронавирусийн ээлжит цаг үеийн мэдээлэл өглөө.

Үүнд, "Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-аас өрхийн эмнэлгийн ачааллын талаар мэдээлэл өгөх байх. Өрхийн эрүүл мэндийн сайн ажиллаж байгааг онцолж байна. Манай улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын 70 гаруй хувь нь омикрон хувилбар байна. Харин хүнд хэлбэрээр 5000 гаруй иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд байгаа иргэдийн дийлэнх нь нэмэлт тундаа хамрагдаагүй байгаа юм. Иймээс иргэдийг нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэлээ.