ЭМЯ: Улсын хэмжээнд 2010 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас барав

ЭМЯ: Улсын хэмжээнд 2010 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2010 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 1454 нь Улаанбаатарт
  • 531 нь орон нутагт батлагдсан бол 25 нь зөөвөрлөгдөн орж иржээ. 

Одоогоор халдварын улмаас 5889 хүн эмнэлэгт, 22,221 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2009 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.