Төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь, 5 хүртэл насны хүүхэдтэй бол “Цагаан сар” өнгөртөл цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ

Төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь, 5 хүртэл насны хүүхэдтэй бол “Цагаан сар” өнгөртөл цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ

Коронавирусийн “омикрон” хувилбарын тархалт дотоодод эрчимтэй тархах эрсдэл өндөр байна. Энэхүү халдварт бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс илүүтэй өртөх эрсдэлтэй гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна.

Ийм Засгийн газраас, “хөл хорио тогтоохгүй ч, удахгүй болох цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг ард иргэдэд хандаж уриалж” буй. Үүнтэй холбогдуулж, зарим аймаг орон нутаг ч цагаан сарын баярыг тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдэж эхлээд байна. Тэгвэл ирэх Даваа гараг /2022.01.17/-аас эхлэн бүх төрийн байгууллагын алба хаагчдын 50 хувийг гэрээс нь цахимаар ажиллуулж, энэ байдлыг долоо хоногийн хугацаатай ээлжлүүлэх шийдвэр гарсан байна. Харин 0-5 хүртэл насны хүүхэдтэй төрийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийг “Цагаан сар”-ын баярыг өнгөртөл гэрээс нь цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ.