ЭМЯ: Улсын хэмжээнд 2347 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барав

ЭМЯ: Улсын хэмжээнд 2347 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2347 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 1350 нь Улаанбаатарт
  • 975 нь орон нутагт батлагдсан бол 22 нь зөөвөрлөгдөн орж иржээ. 

Одоогоор халдварын улмаас 6571 хүн эмнэлэгт, 26478 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны 2 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2011 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.