Сүхбаатар аймагт хоногт коронавирусийн халдварын 139 тохиолдол бүртгэгджээ

Сүхбаатар аймагт хоногт коронавирусийн халдварын 139 тохиолдол бүртгэгджээ

Сүхбаатар аймагт өнөөдөр /2022.01.15/ 08 цагийн байдлаар Эрүүл мэндийн газраас өгч буй мэдээгээр тус аймагт халдварын тохиолдол хоногт 139-өөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 14752 болжээ. Халдварын хамгийн олон тохиолдол буюу 110 нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд гарсан байна. Халдварын улмаас аймгийн нэгдсэн эмнэлэгт 76, сумдын эрүүл мэндийн төвд 59, гэрээр 312 иргэн эмчлүүлж байна. үүнээс жирэмсэн эмэгтэй 13, 0-18 насны хүүхэд 143, гадаадаас ирсэн хоёр иргэн байна гэж Сүхбаатар аймаг дахь Монцамэ агентлагийн сэтгүүлч мэдээлжээ.