ЭМЯ: Улсын хэмжээнд 2751 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн нас барав

ЭМЯ: Улсын хэмжээнд 2751 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2751 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 1886 нь Улаанбаатарт
  • 865 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 7041 хүн эмнэлэгт, 30604 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны 1 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2012 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.