ЭМЯ: Улсын хэмжээнд 2135 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас барав

ЭМЯ: Улсын хэмжээнд 2135 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2135 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 1344 нь Улаанбаатарт
  • 791 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 8210 хүн эмнэлэгт, 36229 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны 3 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2016 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.