"Замын-Үүдэд ирж буй иргэд вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх" гэсэн шаардлагыг тавьж эхэлжээ

"Замын-Үүдэд ирж буй иргэд вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх" гэсэн шаардлагыг тавьж эхэлжээ

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын-Үүд сумын Онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн автобусаар зорчих зорчигч сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу вакцины гуравдугаар тунд хамрагдсан гэрчилгээ, эрүүл мэндийн тодорхойлтоор вакцинд хамрагдаагүй эмчийн магадлагааг баримт бичигтээ хавсаргах аж. Мөн PCR шинжилгээний хүчинтэй хугацаа дуусаагүй байх, түргэвчилсэн шинжилгээний хариу хүчинтэй байх, 12 наснаас дээш хүүхэд шинжилгээнд хамрагдсан байх бөгөөд өөрийн биеэр баримт бичгээ үндэслэн тасалбар захиалах шаардлагатай аж.