Цагаан сарыг цахимаар тэмдэглэх хүсэлтийг НОК-оос гаргажээ

Цагаан сарыг цахимаар тэмдэглэх хүсэлтийг НОК-оос гаргажээ

Өнөөдөр /2022.01.18/ УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон нарийн бичгийн дарга, дэд хурандаа  Т.Баярхүү нар Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт ажилласан байна.

Энэ үеэр НОК ойрын өдрүүдэд халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан хурал, цуглаан, цайллага, сургалт зэрэг олон нийтийн арга хэмжээг ирэх хоёрдугаар сарыг дуустал цахимаар зохион байгуулж, цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэж, худалдаа, үйлчилгээний байгууллагууд нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх, дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг УОК-ын хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэх хүсэлт тавьсан байна.