ЭМЯ: Улсын хэмжээнд 3088 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдсэнгүй

ЭМЯ: Улсын хэмжээнд 3088 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдсэнгүй

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3088 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 1708 нь Улаанбаатарт
  • 1380 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 8882 хүн эмнэлэгт, 41854 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдсэнгүй. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2016 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.