ХӨСҮТ: Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацааг хойшлуулах санал хүргүүлээгүй

ХӨСҮТ: Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацааг хойшлуулах санал хүргүүлээгүй

Эрүүл мэндийн байгууллагуудаас энэ сарын сүүл, ирэх сарын эхээр "Омикрон" хувилбарын тархалт оргил үедээ хүрнэ гэсэн тооцооллыг хэлж буй. Гэвч хоёрдугаар сард боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа эхэлнэ. Тиймээс халдварын нөхцөл байдлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа хойшлох магадлалтай эсэх талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Бидний зүгээс хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацааг хойшлуулах саналыг хүргүүлээгүй байна. Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр тохиолдлын тоо ихэснэ. Үүнийг дагаад орны ачаалал нэмэгдэнэ. Эрсдэл өндөр байна гэсэн тооцоо, судалгаануудаа өгсөн. Түүнчлэн УОК-ын эрдэмтэд, ЭМЯ-аас ялангуяа Боловсролын салбараас ямар зохицуулалт хийх вэ гэдэг саналуудаа өгдөг.

Энэ бүх саналыг үндэслэж байж хамгийн эцсийн шийдвэр гардаг. Омикроны нууц хугацаа, халдварлах хугацаа багассан учраас хичээл сургуулийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, хичээллүүлэх боломжтой.

Хаах, хойшлуулах гэдэг бол хамгийн эцсийн арга хэмжээ. Түүнээс наана бидэнд хэд хэдэн сонголт байна. Нөхцөл байдлаас хамаарч хичээл цагтаа эхлэхийг үгүйсгэхгүй. Эхлэхдээ 7-14 хоног цахимаар хичээллэх сонголт байна. Хамгийн сүүлд хичээлийг хойшлуулах гэдэг сонголтууд дээр эцсийн шийдвэр гарах байх. УОК хуралдаж байгаа. Удахгүй шийдвэрлэгдэх байх” гэв.

 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө