СУДАЛГАА: Вакцин хийлгэсний дараа үүссэн дархлаа, өвдөөд эдгэсний дараа үүссэн дархлаанаас хүчтэй байна

СУДАЛГАА: Вакцин хийлгэсний дараа үүссэн дархлаа, өвдөөд эдгэсний дараа үүссэн дархлаанаас хүчтэй байна

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв/CDC/-ийн эрдэмтэд тус улсад Дельта хувилбар давамгайлж байх үед өвчтөнүүдэд хийсэн судалгаагаа танилцууллаа.

Судлаачид 2021 оны тавдугаар сарын сүүлээс 11 дүгээр сарын дунд хүртэлх хугацаанд Калифорни, Нью-Йоркод

  • Халдвараар өвчилж эмчлүүлж буй,
  • Халдвар огт авч байгаагүй,
  • Халдвар аваад эдгэрсэн,
  • Халдвар огт аваагүй ч вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд судалгаа хийсэн байна.

Ингэхэд халдвар авч эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй байжээ. Мөн судалгааны үр дүнд вакцины үйлчлэлд үүссэн дархлаа, халдвар авч эдгэрсний дараа үүссэн дархлаанаас илүү хүчтэй хамгаалалт үүсгэж буй нь тогтоогдсон байна. Судалгааны багт ажилласан доктор Уильям Шаффнер "Шинэ хувилбарууд гарч ирэх тусам COVID-19-ийн тархвар судлал өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ вакцинжуулалт нь ирээдүйн SARS-CoV-2 халдвар, эмнэлэгт хэвтэх, урт хугацааны үр дагавар, нас баралтаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай стратеги хэвээр байна" гэсэн байна.