Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монголын баг дэд байр эзэлжээ

Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монголын баг дэд байр эзэлжээ

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлж, 2019 оны амжилтаа давтжээ.

Өнгөрсөн 12 дугаар сарын 12-ны өдөр болсон тэмцээнд 11 орны 21 баг өрсөлдсөн байна. Индонези Улсын баг Гран При шагнал хүртсэн бол Ц.Хүрэлбаатар багштай ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баг дэд, удаах байрыг БНХАУ-ын баг эзэлжээ.

Энэ удаагийн тэмцээний дүрмийг МЭӨ 770-476 оны үед Хятадад гадны зочин гийчдээ цэнгүүлэхээр “Саванд сум харвадаг” тоглоом тоглуулдаг байсан уламжлалаас сэдэвлэн боловсруулсан байна. Тэмцээнийг жил бүр өөр өөр улсад зохион байгуулдаг  бөгөөд тухайн улсын ёс заншил, уламжлал, өв соёлыг үндэслэн дүрмийг  боловсруулдаг тул даалгавар нь ялгаатай байдаг.

Мөн тэднийг өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзан баяр хүргэжээ.