Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацааг сунгах эсэхийг маргааш ЗАСГИЙН ГАЗАР эцэслэн шийднэ

Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацааг сунгах эсэхийг маргааш ЗАСГИЙН ГАЗАР эцэслэн шийднэ

Эрүүл мэндийн байгууллагуудаас энэ сарын сүүл, ирэх сарын эхээр "Омикрон" хувилбарын тархалт оргил үедээ хүрнэ гэсэн тооцооллыг хэлж буй. Гэвч хоёрдугаар сард боловсролын байгууллагуудын амралт дуусаж, хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ.

Иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг хэзээ эхлүүлэх талаар холбогдох албаныхан буюу ЭМЯ, УОК, БШУЯ саналаа нэгтгэн шийдвэр гаргах долоон хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Тэгвэл саналыг маргааш /2022.01.26/ Засгийн газарт танилцуулж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Боловсролын яамны хувьд ЕБС, цэцэрлэгийн амралтыг сунгахгүй гэсэн байр, суурийг өмнөх Засгийн газрын хуралдааны үеэр илэрхийлсэн билээ.