ШУУРХАЙ: "Сурагчдын амралтыг 14 хоногоор сунгах нь зүйтэй" гэдэг саналыг ярилцаж байна

ШУУРХАЙ: "Сурагчдын амралтыг 14 хоногоор сунгах нь зүйтэй" гэдэг саналыг ярилцаж байна

ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд хэд, хэдэн арга хэмжээг авах шаардлагатайг энэ сарын 18-ны өдөр /2022.01.18/ мэдэгдсэн. Үүнд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах буюу эсвэл цахимаар хичээллүүлэх санал багтсан байсан.

Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн /2022.01.19/ Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн хугацаатай үүрэг өгч, сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлыг сайтар судлахыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, ХӨСҮТ, Эрдэмтдийн зөвлөл зэрэгт даалгасан байдаг. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг, даалгаврын дагуу дээрх байгууллагууд зөвлөлдсөний эцэст ЕБС, цэцэрлэгийн танхимаар хичээллүүлэх хугацааг 14 хоног сунгах нь зүйтэй гэдэг асуудлаар яг одоо Шадар сайд С.Амарсайханы өрөөнд хуралдаж байна. 

Хэрэв тэдний санал Засгийн газраар дэмжигдвэл ЕБС-ийн танхимын хичээл хоёрдугаар сарын 21-ны өдрөөс эхлэх нь. Энэ хугацаанд онлайнаар хичээллэх эсэх зэрэг эцсийн шийдвэрийг маргааш /2022.01.26/ болох Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэж эх суррвалж мэдээллээ. 

Дээрх байгууллагуудын хамтарсан хуралдааны үеэр Боловсролын яамны хувьд ЕБС, цэцэрлэгийн амралтыг сунгахгүй гэсэн байр, суурийг илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Тус яамны хувьд омикроны халдвартай холбоотой бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хориогүй атал ганц сургуулийг хаах гэж буй нь тохиромжгүй гэсэн байна.  

Харин Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн зүгээс омикрон хувилбарын халдварын давалгаа хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Тиймээс тэр үеийг өнгөртөл сурагчдыг амраах нь зүйтэй гэдэг байр, суурийг илэрхийлсэн байна. Ийнхүү эцэст нь эрүүл мэндийн байгууллагынхаа саналыг дагахаар болсон бололтой. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө