ЭМЯ: Улсын хэмжээнд 3080 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн эндлээ

ЭМЯ: Улсын хэмжээнд 3080 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3080 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 1825 нь Улаанбаатарт
  • 1255 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 11210 хүн эмнэлэгт, 58165 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2027 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.