ЭХ СУРВАЛЖ: УДШ-ийн олон шүүгч халдвар авч байгаа тул 7 хоногийн хөл хорио тогтоосон

ЭХ СУРВАЛЖ: УДШ-ийн олон шүүгч халдвар авч байгаа тул 7 хоногийн хөл хорио тогтоосон

Өнгөрсөн баасан гараг /2022.01.21/-т Улсын дээд шүүх дээр товлогдоод байсан МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг бүртгэх,  АН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх хурал тодорхой бус шалтгааны улмаас хойшилсон. 

Учир нь УДШ дээр коронавирусийн халдвар гарах болсон тул 7 хоногийн хугацаатаы хөл хорио тогтоожээ. Улмаар энэхүү хөл хорионы хугацаа энэ Баасан гараг /2022.01.28/-т дуусах аж. Зарим албан бус эх сурвалж, “УДШ дээр коронавирусийн халдвар голомтолж гарч байгаа. Улмаар их олон шүүгчид халдвар авсан. Энэ нь шүүгчдийн бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байх нөхцөл байдлыг үүсгээд байгаа аж” гэсэн юм.