Их, дээд сургууль болон МСҮТ-ийн сургалт ирэх сарын 07-ны өдрөөс эхэлнэ

Их, дээд сургууль болон МСҮТ-ийн сургалт ирэх сарын 07-ны өдрөөс эхэлнэ

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагаанд тодорхой зохицуулалтыг хийхээр Засгийн газраас өнөөдөр шийдвэрлэв.

Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор хойшлуулав. Харин МСҮТ болон их, дээд сургуулийн хичээл хоёрдугаар сарын 7-ноос эхэлнэ гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээллээ.

Сайд Л.Энх-Амгалан "МСҮТ болон их, дээд сургуулийн хичээл хоёрдугаар сарын 7-ноос цахимаар хичээллэж эхэлнэ. Харин танхимын сургалт 28-наас эхэлнэ. Их, дээд сургууль болон МСҮТ-ийн мэргэжлийн хичээл, сургалтын дадлага ажлыг өнгөрсөн намар зохион байгуулсан тул хоёр долоо хоног цахимаар хичээллэх боломжтой гэж үзэж байна.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө