Цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 11-ийг хүртэл түр зогсооно

Цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 11-ийг хүртэл түр зогсооно

Цар тахлын шинэ хувилбар буюу омикроны халдвар болон томуу, томуу төст өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл түр зогсоохоор болжээ.

Тодруулбал, Засгийн газар, Улсын онцгой комиссын өгсөн чиг үүргийн дагуу хувийн, улсын үл харгалзан цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагааг хоёрдугаар сарын 7-11-ний өдрийг дуустал түр хугацаанд зогсоох шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд баталсан байна.

Өнөөдрийн байдлаар зорилтод бүлгийн буюу танхимаар хичээллүүлэх хүсэлтээ өгсөн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж байна. Тэдгээр хүүхдийн танхимын сургалт мөн адил дээрх заасан хугацаанд түр зогсоно гэсэн үг юм. Улсын хэмжээнд нийт 1453 цэцэрлэг байгаагаас нийслэлд 677 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Харин цэцэрлэгийн насны буюу 0-5 настай нийт 463 мянга орчим хүүхэд байна.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө