МСҮТ, их, дээд сургуулийн хичээл маргааш ЦАХИМААР эхэлнэ

МСҮТ, их, дээд сургуулийн хичээл маргааш ЦАХИМААР эхэлнэ

Засгийн газрын хуралдаанаар ЕБС, цэцэрлэгийн танхимын сургалтын эхлэх хугацааг хойшлуулж, энэ сарын 14-ны өдрөөс цахимаар хичээллүүлэхээр болсон. 

Харин  Их дээд сургууль болон МСҮТ-ийн сурагчид маргаашнаас цахимаар хичээллэнэ. Харин танхимын хичээлийг энэ сарын 28-ны өдрөөс эхлүүлэх юм. 

  • Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ.
  • Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос айн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ.