БШУЯ: Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах хамгийн том шийдэл бол 100 хувь танхимаар хичээллэх

БШУЯ: Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах хамгийн том шийдэл бол 100 хувь танхимаар хичээллэх

Өнөөдөр /2022.02.08/ БШУЯ-наас хичээл эхлүүлэх бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “Ковидын цар тахлаас шалтгаалан сурагчид танхимын  ба танхимийн бусаар хичээллэсэн. Үүнээс үзэхэд цахим хичээлийн хүртээмж хэр байсан бэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Сайн биш муу үр дүн гарсан. Хоёр хүүхдийн нэг нь хоцрогдолтой болчихсон байна. Тэгвэл хоцрогдолд нөлөөлж буй хэд, хэдэн зүйлс бий. Багшийн заах арга зүй, програмын хэрэглээ, багаар ажиллах зэрэг ихээхэн нөлөөлж байна. Иймд БШУЯ-наас 2022 оны хичээлийн жилийн онцлог дээр бид хичээлийн хоцрогдлыг арилгах зорилт тавьсан. Мөн эцэг, эхчүүд, багш нарын дунд судалгаа явуулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүс 100 хувь танхимаар хичээллэх нь зөв гэж үзсэн. Сурагчдад одоогоор ковидын өмнө үүссэн болон ковидын дараах үүссэн хоцрогдол байна. Үүнийг хоёуланг нь арилгах хэрэгтэй байна. Иймд тус бэрхшээлийг шийдэх арга замын судалгааны үр дүнгээс 100 хувь танхимаар хичээллэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хоёрдугаар ангийн сурагчид уншиж чадаж байгаа ч юу уншиж байгаагаа ойлгохгүй байна. Танхимаар авах ёстой мэдлэгийн 50 хувийг л сурагчид авч байна. Энэ хавар аль болох танхимаар хичээллэнэ. Хоёрдугаар сарын 14-нөөс танхимын сургалт эхэлнэ. Халдварын тохиолдол бага байвал танхимын сургалтыг үргэлжлүүлнэ” гэв.