Л.Энх-Амгалан: Цэцэрлэг, сургууль, МСҮТ болон их, дээд сургуулийн оюутнууд танхимаар хичээллэнэ

Л.Энх-Амгалан: Цэцэрлэг, сургууль, МСҮТ болон их, дээд сургуулийн оюутнууд танхимаар хичээллэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ халдварын нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 14-ний өдрөөс ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэр гаргасан.

Тэгвэл энэ талаарх мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Тодруулбал, тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтыг энэ сарын 14-нөөс эхлэн 100 хувь танхимаар эхлүүлэхээр боллоо. Цэцэрлэг, сургууль, МСҮТ болон политехникийн коллеж, их, дээд сургуулийн оюутан, сурагч, хүүхдүүд танхимаар хичээллэнэ” гэв.