Цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэлийг хоёрдугаар сарын 18-24-нд зохион байгуулна

Цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэлийг хоёрдугаар сарын 18-24-нд зохион байгуулна

Цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтын талаарх мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцууллаа. 

Цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр эхлэх бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Харин 2022 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд бага бүлгийн бүртгэлийг зохион байгуулна. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулна. Танхимын сургалтад хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг цэцэрлэг дээрээ өгнө. Тухайн цэцэрлэгээс эцэг эх, асран хамгаалагчдад шинжилгээ өгөх хугацааны талаар мэдээлэл хүргэнэ гэв. 




Өнөөдөр морь өдөр

37 минутын өмнө