БҮТ: ЭЕШ-ыг жилд хоёр удаа буюу зургаа, арванхоёрдугаар сард зохион байгуулна

БҮТ: ЭЕШ-ыг жилд хоёр удаа буюу зургаа, арванхоёрдугаар сард зохион байгуулна

Өнөөдөр /2022.02.14/ 2022 оны ЭЕШ-ийн бүртгэл, зохион байгуулалтай холбоотой БҮТ мэдээлэл хийж байна.

Үүнд, “Энэ жилийн хувьд төгсөх ангийн буюу бүх арванхоёрдугаар ангийнхан автоматаар ЭЕШ-д бүртгүүлнэ. Жил бүр ЭЕШ-ийн бүртгэл 70-75 хоног байдаг. Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сарын 25 хүртэл явуулахаар төлөвлөж байна. Нэг хичээлийн бүртгэл 5800 төгрөг. Энэ жилийн хувьд хэд хэдэн онцлогтой. ЭЕШ-ийг жилдээ хоёр удаа буюу зургаа болон арванхоёрдугаар сард авдаг болно. Энэ нь зургаан сард өгсөн сурагчид дүнгээ ахиулах үүднээс 12 дугаар сардаа дахин өгөх боломж бололцоог бүрдүүлж байна гэсэн үг. Энэ жил зургаан сарын 19-нд амрах төлөвлөгөөтэй байгаа тул зургаан сарын сүүлээр ЭЕШ-ийн эхний барентаар авахаар тооцоолоод байгаа, тун удахгүй товыг гаргана. Энэ дагуу их дээд сургуулиуд оюутан элсүүлэх журамд шинэчлэлт оруулах хэрэгтэй. 12 дугаар сард ЭЕШ дахин авагдах тул өвлийн элсэлтийг зохион байгуулах хэрэгтэй гэсэн үг. Мөн шалгуулагч нар ЭЕШ-ийн батламж бичгийн хаяж гээгдүүлэх тохиолдол их гардаг тул тус батламжийг хүссэн үедээ хэвлэж авдаг байхаар бүрдүүлэн ажиллаж байна. Сурагчид хамгийн багадаа хоёр, хамгийн ихдээ 10 хичээл сонгон шалгалт өгөх боломжтой” гэв.