БШУЯ: Нэг хүүхдээс халдвар илэрвэл ангийн бусад хүүхдийг гэрт нь ТАВ ХОНОГ тусгаарлаж, цахимаар хичээллэнэ

БШУЯ: Нэг хүүхдээс халдвар илэрвэл ангийн бусад хүүхдийг гэрт нь ТАВ ХОНОГ тусгаарлаж, цахимаар хичээллэнэ

Өнөөдөр /2022.02.14/ 2022 оны ЭЕШ-ийн бүртгэл, зохион байгуулалтай холбоотой БҮТ, Боловсрол шинжлэх ухааны яам /БШУЯ/-наас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр БШУЯ, “Хэрэв нэг ангийн хүүхдээс халдвар илэрвэл тухайн анги бүлэг дээр зохицуулалт хийнэ. Хүүхдүүдийг шууд гэрт нь тусгаарлаж, зайнаас суралцах нөхцөлийг бүрдүүлж өгнө. Омикрон хувилбарын шинж тэмдэг илрэх хугацаа 2.5 хоног, эмчлэгдэх хугацаа тав хоног байдаг тул тав хоногоор гэрт нь тусгаарлаж, эрүүл мэндийн тусламж үзүүлнэ. Харин сургуулийг бүхэлд нь танхимаар хичээллэхийг зогсоохгүй” гэв.