ЭМЯ: Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 553 тохиолдол батлагдаж, нэг хүн энджээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 553 тохиолдол батлагдаж, нэг хүн энджээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 553 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 315
  • Орон нутагт 238 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 6822 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 1808
  • хүндэвтэр 4341
  • хүнд 615
  • нэн хүнд 58 хүн байна.

Мөн хугацаанд нэг хүн халдварын улмаас нас барсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 2074 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.