ЭМЯ: Дотоодод 609 хүнээс халдвар илэрч, хоёр иргэн энджээ

ЭМЯ: Дотоодод 609 хүнээс халдвар илэрч, хоёр иргэн энджээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн нэг хоногт дотоодод коронавируст халдварын 609 тохиолдол шинээр батлагджээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт-286
  • Орон нутагт-323 хүнээс халдвар илэрсэн байна.

Одоогоор халдварын улмаас 6520 хүн эмнэлэгт, 21,783 иргэн Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн -1780
  • Хүндэвтэр-4116
  • Хүнд-570
  • Нэн хүнд-54 байна.

Мөн хугацаанд халдварын улмаас хоёр иргэн энджээ. Талийгаачдын ар гэр төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.