ЭМЯ: Дотоодод 834 хүнээс халдвар илэрч, нэг иргэн энджээ

ЭМЯ: Дотоодод 834 хүнээс халдвар илэрч, нэг иргэн энджээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн нэг хоногт дотоодод коронавируст халдварын 834 тохиолдол шинээр батлагджээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт-479
  • Орон нутагт-355 хүнээс халдвар илэрсэн байна.

Одоогоор халдварын улмаас 6167 хүн эмнэлэгт, 20637 иргэн Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн -1723
  • Хүндэвтэр-3855
  • Хүнд-541
  • Нэн хүнд-48 байна.

Мөн хугацаанд халдварын улмаас нэг иргэн энджээ. Талийгаачдын ар гэр төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.