ШУУРХАЙ: Бүх иргэдийг хамруулах “Эрүүл мэндийн оношлогоо”-г тавдугаар сарын 1-нд ЭХЛҮҮЛЬЕ гэж ЗГ-аас шийджээ

ШУУРХАЙ: Бүх иргэдийг хамруулах “Эрүүл мэндийн оношлогоо”-г тавдугаар сарын 1-нд ЭХЛҮҮЛЬЕ гэж ЗГ-аас шийджээ

Өнөөдөр /2022.02.16/ болж байгаа Засгийн газрын ээлжит хурлаар "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим төсөл, арга хэмжээний талаар", "Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө", "Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц" зэрэг 30 орчим асуудал хэлэлцэж хэлэлцэж байгаа аж.

Тэгвэл энэ оны тавдугаар сарын 01 /2022.05.01/-нээс эхлэн бүх иргэдийг хамарсан, "Эрүүл мэндийн эрт оношлогоо аян”-ыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр коронавирусийн халдварын улмаас иргэдийн эрүүл мэндэд гарч байгаа өөрчлөлт, мөн иргэд хорт хавдраар эрт өвчилж буй суурь шалтгаан зэргийг ч тогтоох боломжтой гэж үзсэн ажээ.