ОУ-ын дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан гэрэл зургийн уралдаанд Монгол сурагчид тэргүүн байр эзэлжээ

ОУ-ын дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан гэрэл зургийн уралдаанд Монгол сурагчид тэргүүн байр эзэлжээ

Япон Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотод олон улсын дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдсан гэрэл зургийн уралдаанд Монгол сурагчид тэргүүн байр эзэлжээ.

Тодруулбал, "Higashikawa Youth Fest" уралдаанд АНУ, Хятад, Солонгос, Тайвань, Тайланд, Вьетнам, Орос тэргүүтэй улсууд оролцсоноос манай улсыг төлөөлж оролцсон Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагчдын багийн "Холбоос", "Миний хүсэл мөрөөдөл" сэдвийн гэрэл зургууд тэргүүн байрын шагнал хүртсэн байна.