Нэг дусал цусаар хорт хавдар болон бусад өвчнийг илрүүлдэг аппарат нэвтэрлээ

Нэг дусал цусаар хорт хавдар болон бусад өвчнийг илрүүлдэг аппарат нэвтэрлээ

Манай улсад ковид эсвэл ханиад гэдгийг 15-45 минутын дотор 100 хувь илрүүлэх тоног төхөөрөмж нэвтэрлээ. Мөн уг төхөөрөмж нь бичил чипнд тулгуурлаж өвчний илрүүлэлтийг шинжлэн гаргаж ирдэг байна. Өөрөөр хэлбэл бичил чипийг ашиглан нэг дусал цусаар хорт хавдар, халдвар, вирусийн болон зүрх судасны гаралтай 50 гаруй өвчнийг илрүүлэх боломжтой юм. Энэхүү төхөөрөмжийг "Альфа доктор мед", "Жидакс" компаниуд хамтран Засгийн газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн дэмжлэгтэйгээр улсдаа нэвтрүүлжээ.