ЭМЯ: Улсын хэмжээнд 874 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас барав

ЭМЯ: Улсын хэмжээнд 874 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 874 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 464 нь Улаанбаатарт
  • 410 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 5937 хүн эмнэлэгт, 19577 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 3 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2080 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.