Цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл маргааш эхэлнэ

Цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл маргааш эхэлнэ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл маргааш буюу хоёрдугаар сарын 18-нд эхэлнэ. Ингэхдээ 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэх юм.

Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликейшнээр зохион байгуулах бөгөөд маргаашаас ирэх пүрэв гараг хүртэл үргэлжилнэ. Цахим элсэлтийн үйл ажиллагааг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очих аж.

Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой болохыг БШУЯ-наас мэдээллээ.