Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 761 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын
- 361 нь Улаанбаатарт
- 400 нь орон нутагт батлагдсан.
Одоогоор халдварын улмаас 5573 хүн эмнэлэгт, 18080 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 3 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2083 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.